Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Олон улсын нярайн скрининг шинжилгээний нийгэмлэгийн Ази Номхон далайн бүсийн 10-р чуулган эхэллээ


ЭМЯ , Монголын Нярайн тандалт шинжилгээний нийгэмлэгтэй хамтран  Олон улсын нярайн скрининг шинжилгээний нийгэмлэгийн Ази Номхон далайн бүсийн 10-р чуулга эхэллээ. Энэ удаагийн хурлыг Монгол ба Ази номхон далайн орнуудад нярайн скрининг шинжилгээг өргөжүүлэн хөгжүүлэх нь  сэдвийн дор зохион байгуулж байна.

Хурлыг нээж эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн үгэндээ: Эрүүл мэндийн яам нялхсын эндэгдлийг бууруулах, хүүхэд насны хүн амын амьдралын чанарыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд энэхүү хөтөлбөрийг анхнаас нь дэмжиж ирсэн бөгөөд цаашдаа ч үйл ажиллагааг тогтвортой явуулах талаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт оруулж, шат дараалсан арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байна. Цаашид үндэсний хэмжээнд төрсөн нярай бүрийг скрининг шинжилгээнд тогтвортой хамруулах тогтолцоог бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ. 

Олон улсын нярайн скрининг шинжилгээний нийгэмлэгийн Аз Номхон дайлан бүсийн 10-р чуулган 8 дугаар сарын 24-26 ны өдрүүдэд үргэлжилнэ.

Холбоотой мэдээ, мэдээлэл