Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сайд А.Цогцэцэг БНХАУ-ын Сансар судлалын төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа


 Сайд А.Цогцэцэг тэргүүтэй  төлөөлөгчид Хятадын Сансар судлалын төв эмнэлэгт зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Тус эмнэлгийн зүгээс эмнэлгийнхээ бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, Монгол улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тус эмнэлэг нь 1050 ортой төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлэг юм. Орчин үеийн шаардлагатай тоног төхөөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд дурангийн төрөл бүрийн нарийн хагалгаа, оношилгоо, сэхээн амьдруулах, яаралтай тусламж болон хүнд өвчтний эмчилгээ үйлчилгээний чиглэлээр Хятад улсадаа тэргүүлэх зэргийн эмч нар ажилладаг юм байна. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны талаар  харилцан ярилцаж, цаашид Монгол улсад эмчлэгдэхгүй байгаа өвчний тоог бууруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургах, харилцан туршлага солилцох, анагаахын оюутнуудыг зуны дадлага хийлгэх, Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
Айлчлалын хоер дахь өдөр төлөөлөгчид Бээжингийн их сургуулийн Олон улсын эмнэлэгт зочлов. Тус эмнэлгийн дарга Чен Зонхуанг төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, өөрийн эмнэлгийн бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааг танилцуулсан юм. Тус эмнэлэг нь орчин үеийн эмнэлгийн дизайнаар баригдсан шаардлагатай тоног төхөөрамжөөр тоноглогдсон шинээр ашиглалтад орсон гурав дугаар шатлалын эмнэлэг юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл