“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг эмч, эмнэлгийн ажилтнууд жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь 7 хоногт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй, тогтвор сууршилтай 20-23 жил ажилласан “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн” үйлчлэгч Н.Дулмаа, Б.Оюунтүлхүүр нарыг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсаныг эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг гардуулан өгч, ажилд нь амжилт хүслээ.