Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ НЬ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ТӨВ, ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ МОБАЙЛ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгосын Олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөл 2 дахь жилдээ Монгол улсын сонгосон 8 аймаг /Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс Хөвсгөл/, 2 дүүргийн /Сүхбаатар, Чингэлтэй/ сонгогдсон сум, хорооны өрх, сумын эрүүл мэндийн төвд хэрэгжиж буй.

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэмэлт санхүүжилтээр Төв аймгийн Баянчандмань сум болон Говь-Алтай аймгийн Алтай суманд төслийг өргөжүүлэн хэрэгжүүлэхээр ашиглагдах мобайл тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Төслийн хүрээнд зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчний эрт илрүүлгийн үйл ажиллагааг зохион байгуулж, зорилтот бүлгийн хүн амын нийт 54000 иргэдэд  (сонгогдсон нийт 12 газрын) эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг Wi-Fi холболт бүхий ЭКГ, ЭХО, даралт хэмжигч, GeneXpert, хурдавчилсан оношлуур зэрэг эрүүл мэндийн мобайл технологийг ашиглан хүргэнэ.

Холбоотой мэдээ, мэдээлэл