“Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд гишүүнээр ажиллах олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулах материал хүлээн авах тухай
Нэг. Сонгон шалгаруулах зорилго:
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн дагуу тус төвд “Төлөөлөн удирдах зөвлөл”-ийг байгуулах бөгөөд зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийн гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах
Хоёр. Сонгон шалгаруулалтын тухай
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.23-т заасны дагуу дараах олон нийтийн байгууллагуудыг сонгон шалгаруулна. Үүнд:
-
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага
-
Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл
-
Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлөх дараах шалгуур үзүүлэлт хангасан гишүүнийг материал ирүүлэхийг урьж байна.
Гурав. Сонгон шалгаруулалтын шалгуур болон бүрдүүлж ирүүлэх материалын жагсаалт:
1. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл
1.Ерөнхий шаардлага: |
Үзүүлэлт |
Чухал шаардлагатай |
Шаардлагатай |
Боловсрол
|
Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх |
Эрдмийн зэрэг цолтой байх |
|
Мэргэжил |
Хүний их эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн |
Эрүүл мэндийн удирдлага |
|
Туршлага
|
Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан байх |
Эрүүл мэндийн салбарт 8-аас дээш жил ажилласан, үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх |
|
Ур чадвар
|
|
|
|
2.Тусгай шаардлага:
|
|
2. Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл
1.Ерөнхий шаардлага: |
Үзүүлэлт |
Чухал шаардлагатай |
Шаардлагатай |
Боловсрол
|
Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх |
Эрдмийн зэрэг цолтой байх |
|
Мэргэжил
|
Хүний их эмч, нийгмийн шинжлэх ухааны мэргэжилтэн |
|
|
Мэргэшил
|
Бизнесийн удирдлага, Нийгмийн удирдлага, Санхүүгийн удирдлага |
Тухайн чиглэлээр мэргэшсэн байх |
|
Туршлага
|
Эрүүл мэнд болон нийгмийн эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан байх |
|
|
Ур чадвар
|
|
|
|
2.Тусгай шаардлага:
|
|
3. Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах байгууллагын төлөөлөл
1.Ерөнхий шаардлага: |
Үзүүлэлт |
Чухал шаардлагатай |
Шаардлагатай |
Боловсрол
|
Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх |
Эрдмийн зэрэг цолтой байх |
|
Мэргэжил
|
Эдийн засагч эсвэл нийгмийн ажилтан |
Хуульч, эрх зүйч |
|
Мэргэшил
|
Бизнесийн болон нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн байх |
Бизнесийн удирдлага, Нийгмийн удирдлага, Санхүүгийн удирдлага |
|
Туршлага
|
Өөрийн үйл ажиллагааны чиглэлээр тогтвортой 10 жил үйл ажиллагаа явуулсан байх |
Олон нийтийн байгууллагын албанд мэргэшсэн, дадлага туршлагатай байх |
|
Ур чадвар
|
|
|
|
2.Тусгай шаардлага:
|
|
Сонгон шалгаруулалтанд оролцогсод дараах дараах материалыг бүрдүүлэх жагсаалт:
-
Төлөөллийн иргэний биеийн байцаалт
-
Боловсролын диплом \нотариатаар баталгаажуулсан байх\
-
Иргэний үнэмлэхний хуулбар \нотариатаар баталгаажуулсан байх\
-
Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудас, хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар \эх хувийн хамт\
-
Ажил байдлын тодорхойлолт \сүүлийн 1-2 жилийн байдлаар\
-
Тухайн төрийн бус байгууллага, холбоо, салбар зөвлөл болон нийгэмлэгийн тодорхойлолт
-
Цагдаагийн газрын тодорхойлолт
-
Авлигатай тэмцэх газрын тодорхойлолт
Дөрөв. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтанд оролцох материалыг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг хүртэл цаасан хэлбэрээр, битүүмжилсэн байдлаар хүлээн авна.
Тав. Сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах хаяг, хариуцагч:
Хаяг: СБД, 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж-78, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн 215, 223 тоот өрөөнүүдэд хүлээн авна.
Материалыг хүлээн авах хүн: О.Баярмаа
Зургаа. Лавлагаа:
Нэр дэвшүүлэх материал ирүүлэхдээ Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлтэй сайтар танилцаж, материалыг дээр заасан хугацаанд багтаан ирүүлнэ үү. Зартай холбоотой лавлах зүйл байвал дараах ажилтанд хандана уу.
Ажилтны нэр: О.Баярмаа
Утасны дугаар: 70135035, 99012376
Имэйл хаяг: bayarmaa.o@dermatologycenter.gov.mn
Жич: Сонгон шалгаруулалтыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 11-ний А\189 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд журамтай ЭМЯ-ны холбоос веб хаягаар орж танилцана уу:
http://www.mohs.mn/uploads/files/e997acde9c5ee600ef01aa8fe335d48a1570d60f.pdf
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРОО