ЭМЯ, МОНГОЛЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ХӨГЖЛИЙН НИЙГЭМЛЭГ ХАМТРАН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЭМЧ НАРЫН ЧУУЛГАНЫГ ДӨРӨВ ДЭХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ЭНЭ УДААГИЙН ЧУУЛГАНЫГ “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ХАРИУ ҮЗҮҮЛЭХ ТОГТОЛЦОО-2017” СЭДЭВТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛСАН БӨГӨӨД ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭНД САЙД А.ЦОГЦЭЦЭГ ОРОЛЦОЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ НЭГ Ч ХОРОМ ЗАВСАРЛАЖ, АМАРЧ ҮЗЭЭГҮЙ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД БОЛОН МОНГОЛЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ХӨГЖИЛД ДЭВШЛИЙГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРЭХҮЙЦ ХЭМЖЭЭНД САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА, ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ЗЭРЭГ ХҮН БҮРИЙН ХАМТИЙН АЖИЛЛАГАА ХАМГИЙН ЧУХАЛ ГЭДГИЙГ ОНЦЛОН ТЭМДЭГЛЭСЭН ЮМ.
МӨН “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ХАРИУ ҮЗҮҮЛЭХ ТОГТОЛЦОО-2017” СЭДВИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООНЫ ГОЛ ХЭСЭН БОЛОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАРИУ ҮЗҮҮЛЭХ ТОГТОЛЦООНЫ ХӨГЖИЛ ДЭВШИЛД, ХӨГЖИНГҮЙ ОРНУУДЫН ТУРШЛАГЫН ТАЛААР МОНГОЛЫН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД НОМЫН ДУУ СОНСЛОО.
ТУС СУРГАЛТАД ОРОЛЦОГЧИД МОНГОЛ УЛСАД ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ, ЗОРИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА, ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АМЬ ТЭНССЭН ҮЕИЙН ТУСЛАМЖИЙН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ, СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАГ АЛДАЛГҮЙ ЗӨВ ҮЗҮҮЛЭХ ТАЛААР МЭДЛЭГ ОЛЖ АВЛАА.