Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулна


“Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чанар” сэдэвт Монгол-Солонгосын хамтарсан 10 дугаар сургалт 2010 ны 6 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтыг Эмгэг судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Монголын эмгэг эд, эс судлалын нийгэмлэг, БНСУ-ын Цитопатологийн нийгэмлэг, БНСУ-ын эмгэг судлаачдын нийгэмлэг зэрэг байгууллагууд 10 дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.
Энэ жил хамтарсан сургалтын 10 жилийн ой тохиож, БНСУ-аас 14 хүний бүрэлдэхүүнтэй профессорын өргөтгөсөн баг ирж оролцлоо. 
Дэд сайд Л.Бямбасүрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны эмгэг судлалын салбарын эмч, мэргэжилтнүүдийн олон жилийн хамтын ажиллагааг өндөрөөр үнэлж, ялангуяа оюуны хөрөнгө оруулалт оруулж байгаа БНСУ-ын баг хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ. 
Энэхүү сургалтад БНСУ-ын профессорууд “Мэс заслын эмгэг судлалын лабораторийн гадаад болон дотоод чанарын хяналт”, “Цитопаталогийн чанарын хяналт” сэдвээр хичээл зааж, ярилцлага өрнүүллээ. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл