Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Хамтдаа шийдвэрлэе” олон нийтийн санал асуулга дүнгээ гаргалаа


Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар салбарын болон иргэдийн саналыг тусгах “ХАМТДАА ШИЙДВЭРЛЭЕ” олон нийтийн санал асуулга Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн санаачлагаар зохион байгуулагдсан билээ. Нэг сар гаруйн хугацаанд үргэлжилсэн санал асуулгад цахимаар 152, албан бичгээр 45, утсаар 6 буюу нийт 203 хүний 1036 санал ирсэн байна. 

Эдгээрээс авч үзвэл, урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэдээ мэдээллийг иргэдэд тогтмол хүргэх, хувийн хэвшил эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг болох, эмчийн ёс зүйн сургалтыг тогтмол явуулах, эмч, үйлчлүүлэгчдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг болох, цэцэрлэг, сургуультай хамтран ажиллаж хүүхдэд багаас нь эрүүл мэндийн дадлыг хэвшүүлэх, шүд, амны хөндийн эрүүл мэндэд анхаарах, цахим бүртгэлийн ачааллыг бууруулах, эмийг зохистой хэрэглэх зэрэг шийдвэрлэхэд зардал бага гарах оновчтой, шинэлэг саналуудыг илүү олон хүн ирүүлжээ.
Сайд А.Цогцэцэг ирсэн бүх саналуудтай танилцсан бөгөөд цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр холбогдох газруудад үүрэг өгч, ажлын хэсэг гарган ажиллаж байна. Түүнчлэн үнэтэй саналуудаа ирүүлж, идэвхтэй оролцсон иргэд, салбарын ажилчид болон МУ-ын Гавъяат эмч Д.Бат-Очир, ЭМЯ-ны дэргэдэх Харшил судлал, Хор судлал, Ерөнхий мэргэжил, ... Мэргэжлийн салбар зөвлөл, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олонд талархал илэрхийллээ. 
Ийнхүү “ХАМТДАА ШИЙДВЭРЛЭЕ” олон нийтийн санал асуулга зохион байгуулах ажлын хэсгийн саналаар Булган аймгийн иргэн Н.Чулуунцэцэг, Улаанбаатар хотын иргэнБ.Ундрах, Герман улсад суугаа эмч С.Туул нарын саналууд шилдгээр шалгарч гэр бүлийн хамт 7 хоног сувилалд амрах эрхийн бичгээр шагнагдахаар боллоо.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл