Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Уламжлалт анагаах ухааны ангийн анхны төгсөгчид уулзлаа


Манай улс уламжлалын чиглэлээр хүний их эмч бэлдээд 26 жил болсон. Анагаах ухааны их сургуулийн Уламжлалт анагаах ухааны ангийг анх 1993 онд төгсөгчид өнөөдөр уулзлаа. Төгссөн цагаасаа уламжлалт анагаах ухааны чиглэлээр эрүүл мэндийн салбарт тууштай ажиллаж байгаа олон арван төгсөгчид энэ ангийнх ажээ. Тухайлбал Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, Анагаах ухааны шинжлэх ухааны доктор, дэд профессор Ш.Болд,  Д.Цэрэндагва, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нарыг дурдаж болно. Тухайн үед АШУИС-ийн анги бүрээс онц сурлагтангуудыг цуглуулан Уламжлалт ангаах ухааны ангийг бүрдүүлж байсан, бүгд түвд хэлтэй мундаг оюутнууд байсан талаар Эмийн ургамлын багш Б.Хүдэрчулуун дурсан ярьж байсан юм.

Монголын Уламжлалт Анагаах Ухаан нь олон мянган жилийн түүхтэй, нотолгоонд суурилсан биеэ даасан анагаахын шинжлэх ухааны нэгэн томоохон салбар юм. Эрүүл мэндийн салбарт УАУ-ы хэрэгцээ, шаардлага сүүлийн жилүүдэд Азидаа төдийгүй дэлхий даяар асар хурдтайгаар өсөн нэмэгдэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ч УАУ-ы тусламж үйлчилгээний хэрэглээ, төсөв санхүүжилт жил тутам нэмэгдсээр байгаа нь УАУ-ы оношилгоо, эмчилгээний үр дүн өндөр, өртөг бага, хувь хүн тус бүрийн онцлогт тохирсон эмчилгээг хийдэг, байгалийн гаралтай, аюулгүй, хүртээмж, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэгтэй холбоотой юм.  Тухайлбал, Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд “Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны дэвшилтэт аргад тулгуурлан үзүүлэх” гэж заасан байдаг. УАУ-ыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогийн хүрээнд УАУ-ы эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, эм үйлдвэрлэлтэй холбоотой хууль эрхзүйн олон баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байна.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл