Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Онгоцоор зорчиж явсан иргэний бие муудаж, эмч нар тусламж үзүүлэн амыг нь аварлаа


МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” нисэх онгоцонд энэ сарын 25-нд зорчиж явсан нэгэн иргэний бие гэнэт мууджээ. Азаар тус онгоцонд зорчиж явсан эмч нар өвчтөнд цаг алдалгүй  яаралтай тусламж үзүүлж амийг нь аварсан юм. Тухайн иргэнд нисэх онгоцны үйлчлэгч нар анхан шатны тусламж үзүүлсэн ч биеийн байдал нь сайжрахгүй байсан гэнэ.

Онгоц Улаанбаатар амжилттай газардаж, өвчтөнийг эмнэлэгт хүргэсэн байна. Бээжин- Улаанбаатар чиглэлд бие нь өвдсөн өвчтөнд мэргэжлийн туслалцаа үзүүлж амийг нь аварсан АШУИС-ийн Дүрс оношлогооны тэнхмийн эрхлэгч Эрдэнэбилэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ нарт нийт салбарын ажилчдын нэрийн өмнөөс баяр хүргэж байна.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл