Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав


Төв аймгийн Батсүмбэр сумад орших Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын харьяа “Ахмад настны үндэсний төв”-ийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн болон холбогдох мэргэжилтнүүд танилцаж, үйлчлүүлэгчид болон ажилчиддаа санал солилцох уулзалт зохион байгуулав.
Тус төвд нь 93 дахь жилдээ асран хамгаалах хүнгүй, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд  асаргаа, сувилгааг хийх үйл ажиллагааг эрхэлж байгаа бөгөөд 2016 онд өргөтгөн 200 хүний хүчин чадалтай болгож өргөтгөлийн байр шинээрээр ашиглалтад оруулсан байна.
Өдгөө эмчилгээ оношилгооны албан нь1 их эмч, 2 бага эмч, 4 сувилагч, 13 асаргчийн хүний нөөцтэйгээр 130 гаруй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байнгын үйлчлүүлж байгаагаас 52 иргэн байнгын асаргаанд хэвтрийн дэглэмд байдаг байна. 
Тус төвийн үйл ажиллагаатай танилцах явцад үйлчлүүлэгчдээ 3 дугаар шатлалын эмнэлэгт хэвтүүлэх, сэтгэц нөлөөт эмийн худалдан авахтай холбоотой тулгамдаж байгаа асуудлын талаар танилцуулж, цаашид шийдвэрлэх арга замыг хэлэлцлээ.
Мөн тус төвд олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтэнд шагнал гардуулж, үйчлүүлэгчдэд тэргэнцэр бэлэглэлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл