"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр Яармаг дахь сансар худалдааны төв талбайд боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ гишүүн, өргөдлийн байнгийн хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ гишүүн Б.Энх-амгалан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НЭМГ-ын орлогч дарга О.Баяр, НИХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа, НИХ-ын тэргүүлэгч, ХУД-ийн засаг дарга Ж.Алдаржавхлан, ХУД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цэрэн зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Хан уул дүүргийн хэмжээнд 40-65 насны 37779 иргэн бий. Үүнээс 17830 иргэн элэгний B, C вирүсийн шинжилгээнд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 2044 иргэн эрт илрүүлгийн шинжилгээндээ хамрагджээ
Мөн уламжлал ёсоороо өдөрлөгийн хүрээнд НЭМҮТ, Улсын 3 дугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв , Хавдар судлалын үндэсний төв , Зооноз өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн “Эрхэс” эмнэлгийн эмч нар дүүргийн эмч нарын хамт нийт 3562 иргэнд үнэ төлбөргүй нарийн мэргэжлийн шинжилгээг хийж зөвлөгөө өгч ажиллалаа.
Энэ үеэр ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилаж байгаа ХУЭМТ-ийн эмч ажилчдыг Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтанаар шагнаж урамшуулсан бол Эрүүл мэндийн төвд эмнэлгийн зориулалттай өвчтөний ор 5-н ширхэг, УИХГ Б.Энх-Амгалан В, С вирусын шинжилгээний сорьц хадгалах хөргөгч 1 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө.