Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭХ БАРИГЧ НАРЫГ ЧАДВАРЖУУЛНА


Монгол улсын эх баригчдын мэргэжил, ур чадвар, сургалтыг сайжруулах хэрэгцээ шаардлага их байна. Одоогийн байдлаар 47429 эмнэлгийн ажиллагсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаагийн 916 буюу 1.9 хувь нь эх баригч байна. Эх баригч нарын 39.6 хувь нь сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, 24.4 хувь нь нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, амаржих газарт, 15.3 хувь нь лавлагаа төвүүдэд эх барихын тусламж үйлчилгээг үзүүлж байна  

ЭМЯ-ны Эх Барих, эмэгтэйчүүд судлалын салбар Зөвлөл, АШУҮИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын газар, Дархан-Уул, Дорноговь, Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны Салбар сургуулиудын Сургалтын алба, эх барихын багш нар оролцлоо. Уг уулзалтыг Эрүүл мэндийн яам, Санте Сюд ТББ, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль хамтран зохион байгууллаа.

Зөвшилцөх уулзалтын зорилго нь Эх барихын чиглэлээр төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийг шинэчлэх талаар АШУҮИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын газар, салбар сургуулиудын эх барихын мэргэжлийн багш нарын санал зөвлөмжийг авч, цаашид хөтөлбөрийг нарийвчлан боловсруулж 2018 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэх зорилго тавьж байгаа болно.

Төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийг Олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулснаар эх барихын тусламж үйлчилгээтэр дундаа хэвийн жирэмсний тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгоход эх баригчдын үүрэг оролцоог идэвхижүүлэх, төгсөн гарч буй мэргэжилтний ур чадварыг сайжруулах,чадавхижуулахад чухал хувь нэмэр оруулах юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл