Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХӨВСГӨЛ, БУЛГАН АЙМАГТ ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО


Элэг бүтэн монгол хөтөлбөр орон даяар үргэлжилж байна. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 15,16 ны өдрүүдэд Хөвсгөл, Булган аймагт “Элэг бүтэн Монгол” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд  Улсын төв II эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв,  Хавдар судлалын үндэсний  төвийн эмнэлгийн эмч нар 1200 гаруй иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.

Дэд сайд Л.Бямбасүрэн өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал хүндрэлтэй хэдий ч Монгол улсын 2017 оны төсвийг батлах, төслийн тодотгол хийх асуудлыг шийдвэрлэх,хүн амын эрүүл мэндийг сайжруулах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх, хасахгүй байхад анхаарч, эрүүл мэндийн салбарыг байнга дэмжиж ажиллаж байна.
Улсын төвсөөс Хөвсгөл аймагт эмнэлгийн тусламж үйлчилгээний үзүүлэхэд зориулан тоног төхөөрөмж, техник хэрэгслээр үе шаттайгаар  ханган нийлүүлэн ажиллаж байна. 
Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам цаашдаа ч эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хүний болон санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх, зөв хуваарилах, зөв зарцуулах асуудалд онцгой анхаарч ажиллах болно гэлээ.

Хөвсгөл аймаг 130 мянган хүн амтай, үүнээс 40-65 насныхан нийт хүн амын 25,2 хувийг эзлэдэг бөгөөд  “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй үзлэг, шинжилгээнд 9.3 хувь иргэд хамрагдсан байна. 

Энэ үеэр Дэд сайд Л.Бямбасүрэн Хөвсгөл, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж, мэс засал, төрөх, хүүхдийн болон сүрьеэгийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.
 Эмч,эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалтаар Монгол улсын засгын газраас  авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар мэдээлэл хийж, цаашид анхаарч ажиллах , тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар ажиллана гэдгээ хэллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл