“Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг Дорнод аймгийн БОЭТ-д өнөөдөр болж, ЭМ-ийн сайд А.Цогцэцэг, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцон, үг хэллээ.
Өдөрлөгийн хүрээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцан, эмч, ажилчидтай уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонсон тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Дашрамд дуулгахад, Дорнод аймагт энэ 6 дугаар сард түргэн тусламжийн 4 автомашиныг гардуулан өгсөн бөгөөд нэн шаардлагатай байгаа компьютер томографийн аппарат болон бусад тоног төхөөрөмжүүдийг мөн шинээр олгохоор шийдвэрлээд байгаа юм.