Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сүрьеэгийн эсрэг төсөл хэрэгжиж байна


Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга У Ян Соб-оор ахлуулсан ажлын хэсэг 6 дугаар сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнтэй уулзан, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгээс “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллагаа” төслийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулж, санал солилцов.

Энэхүү сүрьеэгийн эрт илрүүлгийн төслийн эхний үе шат Чингэлтэй дүүрэгт явагдаж байгаа бөгөөд үр дүн сайн байгаа гэж талууд дүгнэж, цаашид үргэлжлүүлэн Баянзүрх дүүрэгт үргэжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Мөн Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгээс  нурууны сүрьеэгийн мэс заслын тусламж, үйлчилгээний чиглэлээр ХӨСҮТ-өөс мэс заслын эмч нарыг БНСУ-д  сургалтад хамруулах, мөн нурууны ясны сүрьеэтэй мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай тодорхой тооны өвчтөнийг БНСУ-д эмчлүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл