Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөхийг хүлээн авч уулзлаа


ЭМ-ийн сайд А.Цогцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн жендерийн асуудал хариуцсан зөвлөх хатагтай Герда Байндер-ийг хүлээн авч уулзан, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, ялангуяа өсвөр үеийн эрүүл мэндийн хөтөлбөрийн талаар харилцан санал солилцлоо.


НҮБ-ын ХС-ийн МУ-ын ЗГ-тай хамтран хэрэгжүүлэх “Улс орны хөтөлбөр 2017-2021” батлагдсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд ирэх 5 жилд эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, өсвөр үеийн эрүүл мэнд, бэлгийн замаар дамжих халдвар, нөхөн үржихүй, дархлаажуулалт, эрүүл зан үйлийг хүн амд төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Хатагтай Герда Байндер НҮБ-ын ХС-аас хэрэгжүүлж буй улс орны хөтөлбөрүүдийг илүү жендэрт суурилсан болгох талаар зөвлөмж, дэмжлэг үзүүлдэг бөгөөд МУ-д анх удаа ирж ажиллаж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл