Монгол улсын эрүүл мэнд, анагаах ухаан, боловсрол, шинжлэх ухааны хөгжилд хамгийн чухал байр суурийг эзэлдэг АШУҮИС-ийн 75 жилийн ойн хүрээнд УНТЭ-тэй хамтран зохион байгуулж буй “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2017” үйл ажиллагаа 2017 оны 6 сарын 8-9–ны өдрүүдэд УНТЭ, АШУҮИС дээр амжилттай явагдаж байна.
Эрдмийн уулзалтын нээлтийн үйл ажиллагаа 2017.06.08-ны өдөр УНТЭ-ийн хурлын танхимд зохион байгуулагдаж Эмнэлзүй эрхэлсэн захирал Д. Чулуунбаатар болон эмнэлгийн бусад удирдлагууд, МУ-ын Ардын багш Г.Цагаанхүү, МУ-ын Ардын багш Х.Гэлэгжамц, АШУҮИС-ийн захирал, АУ-ны академийн гишүүн, доктор, профессор Г.Батбаатар, Боловсролын асуудал эрхэлсэн, тэргүүн дэд захирал, академийн гишүүн, доктор, профессор Н.Сүмбэрзул, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Д.Зориг, АУС-ийн захирал доктор, профессор С.Мөнхбаярлах, НЭМС-ийн захирал, академийн гишүүн, доктор, профессор О.Чимэдсүрэн нар болон бусад салбар сургуулийн захирал, албадын дарга, профессор багш нар хүрэлцэн ирж оролцлоо.
АШУҮИС-аас сургалт, хамтын үйл ажиллагаанд олон жил идэвхи зүтгэл гарган ажилласан УНТЭ-ийн эмч, ажилтнуудыг шагналаа.
Үүнд: Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Р.Базаррагчаа, Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга, Клиникийн профессор Л.Энхсайхан, Дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн дарга Д.Цэцгээ, Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн эрхлэгч Б.Төмөрчөдөр, Сувилахуй эрхэлсэн албаны арга зүйч П. Наранцэцэг нар Эрдэнэийн очир хүндэт медаль, Амбулаторийн менежер Б.Норовоо Нийслэлийн ЭМГ-ын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдлаа.
Багш шавийн эрдмийн уулзалтын хүрээнд эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд зориулсан эмнэлзүйн мэргэжлийн болон харьцаа хандлага, эрдэм шинжилгээ, судалгааны аргазүйн сэдвээр багц цагийн сургалт зохион байгуулагдаж байна