Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Д.Очирбат:2020 он гэхэд элэгний В, С вирусын шинжилгээг бүрэн хийж, хавдрыг бууруулж, элэгний хатуурлыг эмчилж чаддаг болно


Төв аймагт ажиллах үеэр ЭМЯ ны ажлын хэсгийхэн, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн төлөөлөлүүд төв аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтыг нээж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлсэн үгэндээ “Энэ хөтөлбөр 21 аймгаар хэрэгжинэ. Эхнийх нь Баянхонгор аймаг байсан бол дараагийнх нь Төв аймаг болж байна. Хөдөө орон нутагт нэгдсэн өдөрлөгүүдийг зохион байгуулж, үзлэг оношлогоо хийж асуудлыг шийдвэрлэхээс гадна бүх сумдын эмч нарыг цуглуулж аймгийн эмнэлгийн удирлагуудтай уулзуулж тулгамдаж буй асуудлыг сонсож, санал солилцож байгаагаар ихээхэн онцлогтой үндэсний хэмжээний хөтөлбөр юм. Түүнчлэн орон нутагт энэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна. 40-65 насны иргэдийг шинжилгээнд хамруулах явц хэр байгаа юм. Анхан шатны илрүүлэлт хийж эхэлсэнтэй холбогдуулан зарим нэгэн шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж явж байгаа нь чухал юм. Өнөөдөр гэхэд Төв аймгийн 9 сумдад эрүүл мэндийн салбарт тусламж үйлчилгээг үзүүлэхэд нь зориулж машин гардуулж өглөө. Дээрээс нь энэ үндэсний хөтөлбөрт шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх. Жишээ нь цус цуглуулж, түүнийг зөөвөрлөх, нэг цэгт авах гээд бүх асуудлыг хамтад нь хийх. Мөн 2001 иргэнд  2800 төгрөгөөр вирус илрүүлэх туузан оношлогоонуудыг хийж байна. Дээр нь В, С вирус илэрсэн хүмүүст нарийн оношлогооны шинжилгээнүүдийг хийж эхэлнэ. Монгол Улс 2020 он гэхэд элэгний В, С вирусын шинжилгээг бүрэн хийдэг, хавдрыг бууруулсан, элэгний хатуурлыг эмчилж чаддаг орон болно гэж зарласан байгаа. Тэгэхээр үүний төлөө энэ үндэсний хөтөлбөр зориулагдаж байгаагаар ихээхэн онцлогтой юм. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Яагаад заавал 40-65 насны иргэдээ энэ жил үзэж бусдыг нь орхигдуулах гээд байгаа юм гэсэн ойлголт байна. Бид Эрүүл мэндийн даатгалын хөрөнгө санхүүгийн асуудлаа бодолцох хэрэгтэй байсан юм. Харин ирэх 2018 онд 30 дээш нас бол 65 дээш насны иргэдийг эрүүл мэндийн даатгалаар нь үнэ төлбөргүй үзэж оношилно” гэлээ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл