“Монгол улсад дотоод аудитын чадавхийг бэхжүүлэх” JICA төслийн хугацаа дуусгавар болж, төслийн тайлангаа МУ-ын Засгийн газар, Сангийн яаманд хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг төслийн багийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн салбарт дотоод аудитыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тэдэнд талархал илэрхийлж, Төслийн удирдагч Кенжи Савами, Төслийн ажилтан Кодама Куми, Манабэ Ай, Таниваки Ёшитака нарыг ЭМЯ-ны Хүндэт тэмдгээр шагнав.