Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар өнөөдөр Дорнод аймгийн БОЭТ, Гурванзагал, Чойбалсан, Сэргэлэн сумдын ЭМТ-үүдэд болон Ховд аймгийн Ховд, Мянгад сумдын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн фургон автомашиныг гардуулав.
Түүнчлэн Дорнод аймагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох томографийн аппарат, мэс заслын гэрэл, ходоодны дуран, хяналтын монитор, нярайн инкубатор, нярайн дулаацуулах ширээ, нярайн шарлагын аппарат, В, С вирус тоолох аппарат, багийн эмчид 10 мотоцикль зэргийг авах батламжийг гардуулан өгсөн юм.