Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"ТАРХИНЫ ЦУС ХОМСРОХ ХАРВАЛТЫН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ” ҮНДЭСНИЙ 4 ДҮГЭЭР ХУРАЛ БОЛЛОО


Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг “ТАРХИНЫ ЦУС ХОМСРОХ ХАРВАЛТЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ” сэдэвт IV дэхь удаагийн конференци сургалтыг 2017  оны 06 дугаар сарын 03-ны өдөр ЭМЯ-ны хурлын зааланд амжилттай зохион байгууллаа.

Тус конференци - сургалтыг Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүн амд үзүүлэх мэдрэл, тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, Эрүүл Мэндийн Сайдын 313, 429-р тоот тушаалуудын хэрэгжилтийг хангах, лавлагаа тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор тус эмнэлгийн Мэдрэлийн төвийн хамт олон зохион байгуулсан юм.

Конференцид тус эмнэлгийн удирдлагууд болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг, УНТЭ, УХТЭ, ТТАХНЭ, БХХСАХНЭ, 21 аймаг, 9 дүүргийн ЭМТ, АШУҮИС,Хувийн хэвшлийн эмнэлгүүд, Нийслэлийн яаралтай тусламжийн төвийнмэдрэл судлал, мэдрэлийн мэс засал, судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, дүрс оношилгоо, сэргээн засах, уламжлалт, ерөнхий мэргэжлийн 210 гаруй эмч мэргэжилтэн, эрдэмтэн багш нароролцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл