Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМГЭНЭЛ Гончигийн ӨӨДӨС (1930-2017)


“Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” анхны сувилагч, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ахмад ажилтан Гончигийн Өөдөс 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, эрүүл мэндийн салбарт хүнд гарз учирлаа. Г.Өөдөс нь 1930 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төржээ. Тэрбээр1956 онд Хүүхдийн больниц буюу өнөөгийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд асрагчаар ажлын гараагаа эхэлж, улмаар сувилагчийн мэргэжил эзэмшин, ээлжийн сувилагч, 1963 оноос хагалгааны сувилагч, 1967 оноос мэдээгүйжүүлгийн сувилагчаар нийт 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллажээ. Г.Өөдөс нь хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж, үйлчилгээнд үнэтэй хувь нэмрийг оруулан, 36000 гаруй өвчтөнд сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлсэн, хүүхдийн анагаахын салбарын шилдэг сувилагч, сурган хүмүүжүүлэгч, хамт олныхоо хүндэтгэлийг хүлээсэн, нэр хүндтэй, ахмад  сувилагч байв. Тэрбээр 1981 онд Октябрийн районы 87 дугаар тойрогт депутатаар сонгогдож байжээ. Монголын хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан түүний хувь нэмэр, нөр их хөдөлмөрийг төр, засгаас өндрөөр үнэлж, яамны “Жуух бичиг”, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, ойн медалиуд, “Алтан гадас” одонгоор шагнаж, 1990 онд “Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол хүртээсэн юм. Талийгаачийн хүнлэг сайхан сэтгэл, үнэнч шударга, нөхөрсөг, мэргэжилдээ үнэнч, шаргуу зан чанар нь үе үеийн сувилагч нарт үлгэр дууриал байсаар байх болно.

Ц.ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД, Ж.ЭРДЭНЭБАТ,

Л.ЭНХ-АМГАЛАН, Я.СОДБААТАР, Д.ТОГТОХСҮРЭН,

С.ЧИНЗОРИГ, А.ЦОГЦЭЦЭГ, А.ИШДОРЖ, Г.ГАНБОЛД

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл