Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө, Шаамар, Хушаат, Зүүнбүрэн сумдын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн 4 фургон автомашиныг хүлээлгэн өглөө. Жолооч нар хөдөөгийн замд хамгийн тохиромжтой цоо шинэ автомашинаар дуудлагад явах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа.