ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
2017.05.31
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн их засварын ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн дотор засвар, агааржуулалтын бүрэн системийн ажлын техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2017 оны 06 сарын 08-ний өдрийн 13.00 цагаас өмнө Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Төв салбарын III давхрын 301 тоот өрөө, Мэдээллийн технологийн албанд цаасан хэлбэрээр битүүмжилж ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 06 сарын 08-ний өдрийн 13.30-тад нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Чингэлтэй дүүргийн 4-р хороо, бага тойруу – 46, Сүхбаатарын гудамж,
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
(Эрүүл мэндийн мэдээллийн технологийн албаны дарга Г.Энхтулга
Утасны дугаар: 70115121, 86848947, Факс: 327756
Бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг зохицуулах албаны дарга А.Мөнхжаргал
Утасны дугаар: 91996628)