Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Түргэн тусламжийн автомашиныг гардуулан өглөө



Монгол Улсын 2017 оны  улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Түргэн тусламжийн автомашин”-ын парк шинэчлэлтэд 4 тэрбум 452 сая төгрөг батлагдсан. Энэ дагуу нийлүүлэгчийг сонгох тендерийг зохион байгуулж, гэрээний дагуу УАЗ-315109, УАЗ-22069  маркийн нийт 151 машиныг өгөх юм. Үүнээс өнөөдөр  Баянхонгор, Өвөрхангай аймгийн  сумдын эрүүл мэндийн төвүүдэд  12 автомашиныг олгож байна.

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат  уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Бид нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилсан. Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” хэмээгээд түргэн тусламжийн автомашин хүлээн авч буй жолооч нартаа ажлын амжилт хүсч, Алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөлөө.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл