Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССЕМБЛЕЙН 70 ДУГААР ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ ҮГ ХЭЛЛЭЭ


Эрхэм хүндэт Eрөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт Eрөнхий захирал аа,

Эрхэм хүндэт Зочид төлөөлөгчид, Ноёд, Хатагтай нараа

            Юуны өмнө, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлаар сонгогдсон Др. Тедрос Гебргэйсус танд халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Энэ удаагийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейг Тогтвортой хөгжлийн эрин үед эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь сэдвээр зохион байгуулж байгаа явдалд талархал илэрхийлье.

Хүндэт Ерөнхийлөгч өө,

             Монгол Улс Тогтвортой хөгжлийг хангах тунхаглалд нэгдсэн улс орны нэг тул 2016 онд Улсын Их Хурал “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг баталсан.

Түүний зорилтыг биелүүлэх зорилгоор “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газраар хэлэлцүүлж батлаад байна. Бодлогыг боловсруулахад ДЭМБ-аас улс орнуудад зөвлөмж болгож буй “Бүх нийтийг тусламж үйлчилгээнд тэгш хамруулах”, “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримталсан болно.

Бодлого нь 8 зорилтыг агуулсан. Үүнд: Нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлыг оновчтой болгох, эмнэлгийн тусламжийн чанар хүртээмжийг сайжруулж нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлж, шинэ технологийг нэвтрүүлэх, хүний нөөцийг зөв төлөвлөх, чадавхижуулах, тусламж үйлчилгээний чанар, үр ашигт суурилсан эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ механизмыг нэвтрүүлэх, эрүүл мэндийн удирдлагын ил тод байдал, эмнэлгүүдийн бие даасан байдлыг бэхжүүлэх, мэдээллийн технологийг сайжруулах гэх мэтээр эрүүл мэндийн салбарт хийгдэх ирэх 10 жилийн тогтолцооны шинэчлэлтийг хийж, хэрэгжүүлж эхлээд байна.

Бодлогын хэрэгжилтийг үндэсний түвшинд нэгдсэн нэг зохицуулалттайгаар хэрэгжүүлэх зорилгоор орон нутаг бүр өөрийн өвөрмөц онцлогийг тусгасан дэд хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

Хүндэт Ерөнхийлөгч өө,

           Монгол Улсын Засгийн газраас хүн амын дунд гепатитийн вирусын халдварын тархалтыг хязгаарлан гепатитийн С вирусын халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, гепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийг энэ онд батлан хэрэгжүүлж байна. Учир нь сүүлийн арван жилд манай улсад элэгний хорт хавдар хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Монгол Улс элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшингээр дэлхийд тэргүүлж, энэ үзүүлэлт дэлхийн дунджаас даруй 6 дахин их байгаа нь бодлогын томоохон арга хэмжээг төлөвлөгөөтэй, үе шаттай, цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж бид үзсэн.

“Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөр (2017-2020) 2 үе шаттай явагдана. I үе шат (2017-2018)-нд өндөр эрсдэлтэй 40-65 насны иргэдээ, II үе шат (2018-2019)-нд үлдсэн насны хүмүүсээ оношлогоо, эмчилгээнд хамруулна. Хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусыг оношлохоос эхлэн эцсийн шат элэг шилжүүлэн суулгах хүртэлх бүх санхүүжилтийг эрүүл мэндийн даатгал, төрөөс хариуцаж байгаа болно. Бидний хүчин чармайлт 2020 онд үр дүнгээ өгнө гэдэгт бид итгэлтэй байна.

Хүндэт Ерөнхийлөгч өө,

          Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын шинэчлэл, үндэсний томоохон хөтөлбөрүүдийг ирэх 10 жилд хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын өмнө олон  сорилтууд тулгарч байна.

Эдгээр сорилтыг даван туулж, бодлогын хэрэгжилтийг биелүүлэхэд бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх, ДЭМБ болон түүний гишүүн орнуудын туршлага, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь туйлын чухал юм.

Монголын эрүүл мэндийн салбарт ихээхэн хувь нэмрээ оруулж байдаг ДЭМБ-ын донор орнууд, хамтран ажилладаг гишүүн орнуудын төлөөлөгчид, нэн ялангуяа биднийг үргэлж дэмжиж, хамтран ажилласан Ерөнхий захирал Др. Маргарет Чан, Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ян-су нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Та бүхэнд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын эрин үед эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлэн бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах зорилтот үйл ажиллагаанд тань амжилт хүсье.

Баярлалаа. 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл