Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой эмнэлэг баригдана


Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламж болон зээлээр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4 (ЭМСХХ-4) төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн Барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил”-ын тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй хийх гэрээнд өнөөдөр 2 тал гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Гэрээний үр дүнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр 150-200 ортой, 7-8 төрлийн төрөлжсөн мэргэшлийн тусламж үзүүлэх,  жилд дунджаар 47,000 гаруй үйлчлүүлэгчдэд амбулаторийн, 10,000 гаруй үйлчлүүлэгчдэд хэвтүүлэн эмчлүүлэх,  тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай,  олон улсын стандартад  нийцсэн нэгдсэн эмнэлгийн барилга байгууламжийг барихын зэрэгцээ орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслэлээр хангах юм.

Уг арга хэмжээнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцож хэлсэн үгэндээ Олон улсын Өрсөлдөөнт тендерт Австри улсын Вамед инженеринг компани шалгарсан. Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй өндөр өртөгтэй (24.800.000 ам доллар бүхий)  томоохон хөрөнгө оруулалтын төслийг талууд төлөвлөсөн цаг хугацаанд амжилттай хэрэгжүүлж, чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй  байна гэдгээ онцоллоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл