Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, “Степпкулер ХХК”-ны гүйцэтгэх захирал П.Цагааны санаачлагаар Улсын гуравдугаар төв эмнэлэгт иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө.

           Тус эмнэлэгт түргэн тусламжийн автомашин 6 байх ёстой ч одоогийн байдлаар 3 авто машин байгаа нь 4 ээлжээр 24 цагийн турш нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт зүрх, мэдрэл, харвалт, шигдээсийн тусламжийг үзүүлэхэд хүндрэлтэй байгаа. Түргэн тусламжийн автомашины хангалт, хүрэлцээгүй байгаа энэ цаг үед Япон улсад үйлдвэрлэсэн “Toyota Hiаce” маркийн амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, сорох аппарат суурилуулсан иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин хандивлаж байгаа нь олон хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй газар дээр нь үзүүлэх, иргэдийн амь нас эрүүл мэндийг нь хамгаалах боломжийг бүрдүүлж өгсөн маш том дэмжлэг боллоо. 

            П.Цагаан хэлэхдээ “Би энэ эмнэлэгтэй зовлон, жаргалтай олон зүйлээр холбогдож байсан. Эдийн засгийн байдал хязгаарлагдмал энэ үед  хүн ардад нэн чухал,  эрүүл мэндийн тусламж  үйлчилгээ үзүүлдэг Улсын гуравдугаар төв эмнэлэгт   түргэн тусламжийн автомашин дутагдалтай гэдгийг сонссон. Тиймээс нийгмийн хариуцлагыг эрхэмлэх хүрээндээ энэ автомашиныг  хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна” гэлээ.

           Эмнэлгийн тусламж үйлчилгээг дэмжин, иргэд үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн, шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан П.Цагаан захиралтай “Степпкулер ХХК”-ны хамт олонд Эмнэлгийн захиргаа, хамт олноос талархал илэрхийлж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл