Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээний ажил хийгдэж дууслаа


Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг үнэлэхээр Олон улсын хамтарсан үнэлгээний багийн гишүүд болон ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, онцгой байдал, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, цацрагийн хяналт, хордлогын яаралтай тусламжийн төв зэрэг бүхий л салбарын төлөөлөл оролцоо сайтай, идэвхтэй хамтран ажиллалаа.

 

Энэ үнэлгээнд ДЭМБ болон дэлхийд нэр хүндтэй зөвлөхүүд бидний ажлыг хамтран үнэлсэн нь цаашид авах арга хэмжээний чиглэл болох төдийгүй хаана ч хүлээн зөвшөөрөгдөхүйц үнэлгээ юм.  Манай мэргэжилтнүүд үнэлгээний зөвлөхүүдээс ихээхэн зүйл суралцсан ховор боломжтой арга хэмжээ боллоо гэж үзэж байна.

 

Ер нь тайван цагт Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын бэлэн байдлаа хангах нь маш чухал гэдгийг нотолсон “Тайван цагт хэдий чинээ их хөлс асгаруулна дайны цагт цус бага гарна” гэж ардын сайхан үг байдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Энэхүү хөндлөнгийн хамтарсан үнэлгээний үр дүн, зөвлөмжийг бид цаашид баримтлан хэрэгжүүлэх гарын авлага гэж  үзэж байна.

 Ингээд бид хамтарсан үнэлгээний дүн, зөвлөмжид үндэслэн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган Засгийн газрын хүрээнд болон олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, онцгой анхаарч ажиллахаа илэрхийлье.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл