Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сургалтын эмнэлгийн төсөл дээр хамтран ажиллана


Япон улсын анагаахын тэргүүлэх их сургууль Фужита Эрүүл мэндийн их сургуулийн захирал Проф. Хошинага тэргүүтэй төлөөлөгчид Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа АШУҮИС-ийн түшиц Япон Монголын сургалтын эмнэлгийн төсөл дээр хамтран ажиллах зорилгоор  АШУҮИС-д айлчлан ирээд байна. 

АШУҮИС болон Фужита Эрүүл мэндийн их сургууль нь 2016 оны 8 сард Хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажиллаж байна. Фужита Эрүүл мэндийн их сургуулийн эмнэлэг нь орны тоогоор төдийгүй жилд хийгддэг тархи, зүрхний хүнд хагалгааны тоогоор Японд нэгдүгээр байр эзэлдэг эмнэлэг юм.  Фужита Эрүүл мэндийн их сургуулийн эмнэлэг нь Да Винчи мэс заслын роботын Азийн сургалтын төв билээ.

Монголд төдийгүй Японы олон эмнэлэгт хандан эмчилгээгүй гэгдсэн ходоод улаан хоолойн хавдартай монгол хүнд 19 цагийн хагалгааг амжилттай хийж эдгээсэн нь Фужита Эрүүл мэндийн их сургуулийн эмч, багш нарын ур чадварыг харуулж байгаа юм. 

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид шинээр баригдах Япон Монголын сургалтын эмнэлгийг Япон стандартын үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг болгоход эмчийн ур чадвар, сувилахуй, менежментийн туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллахад бэлэн байгаагаа  Проф. Хошинага илэрхийллээ.  

 

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл