Өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, МУ дахь Энхтайвны корпусын захирал ноён Жин Никсон нар МУ-ын ЭМЯ болон АНУ-ын Энхтайвны корпус хоорондын хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь Энхтайвны корпусын эрүүл мэндийн боловсролын хөтөлбөртэй холбоотой үйл ажиллагаа, төслүүдийг боловсруулах, сурталчлах, хэрэгжүүлэх, үнэлж дүгнэх, үйл ажиллагааг дэмжих чиглэлээр оролцогч талуудын хүлээх үүргийг тодорхойлж, эдгээр үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн үндэсний болон орон нутгийн хэмжээнд тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлуудтай харилцан уялдаа холбоотой байх асуудлыг зохицуулах юм.
Монгол Улсын Засгийн газраас анх 1990 онд Энх тайвны корпусыг МУ-д ажиллуулах хүсэлт гаргасны дагуу 1991 онд Энхтайвны корпусын анхны сайн дурын ажилтнууд ирж ажиллаж эхэлсэн түүхтэй.