Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Явуулын тоног төхөөрөмжийг гардуулж өглөө


Халдварт болон халдварт бус өвчнөөс үүдэлтэй эрүүл мэндийн дарамтыг бууруулах үүднээс ДЭМБ-аас орон нутгийн түвшинд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх төслийн нээлт болж явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг аймаг, сум дүүргийн эрүүл мэндийн газрын төлөөлүүдэд гардуулан өглөө. Төсөлд ажиллах эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжүүдийг ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг 05 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулна. Явуулын эрт илрүүлэгийн баг 06 дугаар сарын 01-ээс орон нутагт ажиллаж, зорилтот хүн амд үйлчлэх юм. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уг төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үзэл баримтлалын хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулахад бэрхшээлтэй эмзэг бүлгийн хүн ам, өрхийн бүх гишүүдэд газар дээр нь эрт илрүүлэг болон эрүүл мэндийн бусад нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлснээр “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хангаж, ДЭМБ-ын гишүүн орнуудын тодорхойлсноор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд бүх нийтийг хамруулах зорилгод хүрэхэд ач холбогдолтой. Мөн энэхүү төсөл нь Монгол орны онцлог болох алслагдсан бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдэд тусламж үзүүлж байгаа өндөр ач холбогдолтой тул Монгол улсад суугаа элчин сайд нартай уулзаж, хөрөнгө босгох, санхүүжилтийг нэмэгдүүлэх, төслийг өргөжүүлэх ажлыг зохион байгуулсан.

Өнгөрсөн жил төслийн хүрээнд гэрийн үзлэгтэй хослуулсан эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг мобайл технологи ашиглан явуулын хэлбэрээр үзүүлсэн нь зөвхөн Монгол улсын хувьд төдийгүй бусад улс орнуудын хувьд ч өвөрмөц бөгөөд онцлог арга барил байлаа. Үүний үр дүнд зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчний эрт илрүүлгийн үйл ажиллагааг зохион байгуулж, зорилтот бүлгийн хүн амын нийт 14242 иргэдэд эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг \А/|-П холболт бүхий ЭКГ, ЭХО, даралт хэмжигч, ОепеХрег!, хурдавчилсан оношлуур зэрэг тНеаКИ технологийг ашиглан хүргэсэн бол энэ жил бид 10 газрын 49,000 хүнийг хамруулахаар төлөвлөөд байна.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл