Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРМИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА


ДЭМБ, АНУ, Их британи, Австрали, Шинэ Зеланд БНХАУ-ын төлөөлөл 14 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын үнэлгээний багийнхан МУ-ын “Олон улсын эрүүл мэндийн дүрэм” (2005)-ийн хэрэгжилтийг үнэлэх ажлыг хийж байна. Үнэлгээний багийн гишүүд нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн буюу үер, зудын гамшиг, хими, цацрагийн хордлогын үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хөндлөнгөөс үнэлж, цаашид авах арга хэмжээний зөвлөмж өгч ажиллаж байгаа юм.

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож хэлсэн үгэндээ Манай улс нь ДЭМБ-ын гишүүн орны хувьд 2005 онд батлагдсан Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн сайдын 2011 оны 151 тоот тушаалаар Олон улсын эрүүл мэндийн дүрмийн мэргэжлийн зөвлөх баг болон зохицуулагч байгууллагын үүрэг чиглэл, 2016 оны А/195 дугаар тушаалаар Олон улсын эрүүл мэндийн дүрмийн удирдах зөвлөлийг шинээр байгуулан ажиллаж байна. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд Халдварт өвчнийг хянах, сэргийлэх үндэсний хөтөлбөрийг 2 удаа боловсруулан, 10 гаруй тушаал, шийдвэрийг батлуулан хэрэгжүүлж байна.Мөн халдварт өвчний 10 гаруй удаагийн дэгдэлт, 5 удаагийн химийн шалтгаант хордлого, үер, ган, зудын үед Онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлэг зэрэг салбар хоорондын байгууллагуудын хамтын ажиллагаанд үндэслэн хариу арга хэмжээг зохион байгуулж, эрүүл мэндийн болон эдийн засгийн хохирол багатайгаар даван туулсан. Ийм учраас энэ удаагийн үнэлгээг бид хамтран хийсэн юм. Түүнчлэн халдварт өвчний тандалт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, шуурхай удирдлагын төв, нэгжүүдийн сүлжээ байгуулах, шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний тандалтыг өргөжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч өөрсдийгөө үнэлсэн үнэлгээний дүнгээр зарим чадавх хангалтгүй байгааг нь тодорхой байна.Үнэлгээнд ДЭМБ-аас гадна АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Канад, Австрали, Шинэ Зеланд, БНХАУ, Англи зэрэг орнуудын өндөр мэргэжлийн зөвлөхүүд ажиллаж байгаа нь бидний цаашдын үйл ажиллагааг нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх удирдах зөвлөлийн даргын хувьд энэ удаагийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээ нь бидний өнөөгийн чадавхийн бодит байдлыг үнэлэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна. Бид өөрсдийн үнэлгээний дүнг Та бүхний үнэлгээтэй уялдуулан Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангахад бодлогын болон үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах болно гэлээ

Холбоотой мэдээ, мэдээлэл