Олон улсын сувилагч нарын баярыг угтаж Өвөрхангай аймгийн БОЭТөвийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд дунд 2017 оны 05-р сарын 11-ны өдөр “Сувилгааны түүх бичилт” сэдвээр ажил мэргэжлийн уралдааныг эмнэл зүйн тохиолдлуудыг сувилгааны 5 шатлалаар дүгнэх хэлбэрээр зохион байгууллаа.
Энэхүү уралдаанд 10 багийн 130 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг, ур чадвараар өрсөлдөн, эхний 3 байрыг шалгаруулан шагнаж, урамшууллаа.
СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДУНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Олон улсын сувилагч, эх баригчдын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй үйл ажиллагааны хүрээнд 2017.04.28-ний өдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Иргэний танхимд “Хөдөлмөрийн тухай хууль”-иар хэлэлцүүлгийг илтгэл, асуулт хариулт хэлбэрээр зохион байгуулж, дараах багууд шалгарлаа:
1-р байранд О.Хашчулуун ахлагчтай 6-р багийн хамт олон
2-р байранд Ц.Эрдэнэчимэг ахлагчтай 9-р багийн хамт олон
3-р байранд Н.Нинжбат ахлагчтай 4-р багийн хамт олон
Хэлэлцүүлэгт нийт 125 сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан.