Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Эм, вакцины чанар болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт сургалт эхэллээ


ЭМЯ, ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүс, Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, мэргэжилтэнүүд болон эмийн зохицуулалтын чиглэлээр хамтран ажилладаг байгууллагын төлөөллүүд “Эм, вакцины чанарын болон эрсдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт сургалтад хамрагдаж байна. Уг сургалт 5 өдөр үргэлжилэх бөгөөд Эмийн зохицуулалтын байгууллагын Чанарын удирдлагын тогтолцоо, өнөөгийн байдал, Эм,  эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт, Эм, вакцины бүртгэл, импорт, экспортын лиценз олголт, Эм, вакцины гаж нөлөө, аюулгүй байдлын бүртгэл мэдээллэл зэрэг сэдвийн хүрээнд явагдана.

Уг сургалтыг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нээж хэлсэн үгэндээ ДЭМБ нь гишүүн улс орнуудын Эм, вакцины зохицуулалтын байгууллагын чадамжийг дээшлүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхижуулах талаар байнга дэмжлэг үзүүлэн ажилладаг. Үндэсний зохицуулалтын байгууллагын /NRA/ үндсэн зорилго нь ард иргэдийг чанарын баталгаатай, аюулгүй, өндөр идэвхитэй вакцинаар дархлаажуулж, урьдчилан сэргийлж болох халдварт өвчний тархалтыг бууруулах  юм. Монгол улс вакцин үйлдвэрлэдэггүй ба ДЭМБ-ын баталгаажуулалтанд хамрагдсан вакциныг НҮБ-ын шугамаар худалдан авалт хийж Үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийн дагуу дархлаажуулалт хийдэг. Монгол улсын эм, вакцины бодлого, зохицуулалтын үйл ажиллагааг өөр өөр байгууллагууд хариуцдаг ба ЭМЯ-ны ЭЭХҮХ нь эмийн бодлого боловсруулах, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн алба нь зөвшөөрөл, гэрчилгээ олгох, хэрэгжүүлэх  МХЕГ-ийн Эрүүл мэндийн хяналтын хэлтэс нь хяналт шалгалт явуулах,   ХАБҮЛЛ нь эмийн чанарын хяналт, шинжилгээ зэргийг тус тус хариуцах чиг үүрэгтэй. Үндэсний зохицуулалтын байгууллагын /NRA/ нь 2016 оны 6 дугаар сарын 14-16 хооронд Эмийн зохицуулалтн үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн ба үнэлгээний дүнгээр Чанарын удирдлагын тогтолцоо аль ч үйл ажиллагаанд хэрэгжээгүй байсан. Чанарын удирдлагын тогтолцооны энэхүү сургалтын дараа хэрэгжилт, хяналт, үнэлгээ, мэргэжилтгүүдийн сургалт, мэдээлэл солилцох, зохион байгуулах үйл ажиллагаа, үзүүлэлт сайжрах юм. Энэхүү  сургалтаар  Чанарын удирдлагын тогтолцоо, Эрсдэлийн харилцааг Монгол улсын эм, вакцины зохицуулалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмрээ өгнө гэдэгт найдаж байна гэлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл