Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн ажилтныг чадавхжуулах сургалт боллоо


“Мянган цагаан нөмрөгтөн” чуулганы хүрээнд зохион байгуулж буй эрүүл мэндийн ажилтныг чадавхжуулах сургалт өнөөдөр болж, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Н.Оюундарь болон ЭМЯ-ны удирдлагууд оролцлоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сургалтад оролцогчдод хандан, Эх орны дөрвөн зүг найман зовхисоос “Мянган цагаан нөмрөгтөн” чуулганаа зорин ирж, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хүрээнд салбарын ололт амжилт, бэрхшээл хүндрэлийн талаар харилцан ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлон гаргасан уриалгаа хамт олноороо хэрэгжүүлж, “Таны эрүүл мэнд зөвхөн таны гарт байгаа” гэдгийг иргэдэд ойлгуулах нь эрүүл мэндийн салбарт ихээхэн дэвшлийг авчрах юм.

Өнөөдрийн сургалт өндөр ач холбогдолтой. Учир нь төрийн бодлого, шийдвэрийн гол хэрэгжүүлэгч нь болж, хүн амыг халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй, зөв дадалтай болгон төлөвшүүлэх, иргэдэд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, яаралтай тусламж, эх, хүүхдийн эрүүл мэнд, тэр дундаа жирэмсэн эхийг эсэн мэнд амаржуулж, хүүхэд бүрийг эрүүл энх бойжуулах зэрэгт сэтгэл оюунаа зориулан яваа та бүхэндээ мэдлэг арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор бодлого тодорхойлогчид болон нарийн мэргэжлийн багш, зөвлөхүүд энэхүү сургалтыг удирдан явуулж байна гэв.

Тус сургалтад 21 аймгийн нийт 400 гаруй баг, сумын эмч, нийслэлийн ӨЭМТ-ийн эмч, нийгмийн ажилтан, сургууль цэцэрлэгийн эмч нар оролцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл