“ЭХ, ХҮҮХДИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛЪЯ” УРИАН ДОР 2017 ОНД ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭГ ЭМЯ, ЭХЭМҮТ, НҮБ-ЫН ХАС, ДЭМБ-ын ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР 2017 ОНЫ 5 САРЫН 8-12-НЫ ӨДРҮҮДЭД ЭХЭМҮТ-ИЙН “ЭРДМИЙН ӨРГӨӨ”, “CORPORATE” ЗОЧИД БУУДАЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Манай улсад сувилагчийн өдрийг 1996 оноос, эх баригчийн өдрийг 2007 оноос олон улсын байгууллагаас тухайн жилд дэвшүүлсэн уриа, сэдвийн дор ЭМЯ-ны бодлого чиглэлтэй уялдуулан ЭМС-ын баталсан тушаал, удирдамжийн хүрээнд тэмдэглэсээр ирсэн.
2017 онд Олон улсын сувилагч, эх баригчийн өдрийг “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриан дор салбарын хэмжээнд тэмдэгдлэн өнгөрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүргийг ЭМС-ын 2017.02.01-ны А/51 тушаалын дагуу ЭХЭМҮТ хүлээгээд байна.
Энэхүү үйл ажиллагаанд 21 аймаг, 9 дүүрэг, ЭХЭМҮТ, Нийслэлийн Амаржих газруудаас нийт 280 гаруй сувилагч, эх баригч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн нар төлөөлөгчөөр, Аймгийн эрүүл мэндийн газрын дарга, төв, тусгай мэргэжлийн эмнэлгийн дарга урилгаар оролцож байна.
Энэ удаагийн тэмдэглэлт өдрийн онцлог нь улсын хэмжээнд эх, хүүхдийн чиглэлээр ажилладаг сувилагч, эх баригч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнгүүд мэдлэг, туршлагаа солилцон, харилцан суралцахад чиглэсэн доорх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүнд
- Эрдэм шинжилгээний хурал
21 аймаг, нийслэлийн хэмжээнд шалгарсан нийт 84 илтгэл хэлэлцэгдэж байна. Эрдэм шинжилгээний хурал нь Эх барихуйн сувилахуй, Хүүхдийн сувилахуй, Бусад гэсэн 3 салбараар тус тус хуралдаж эх, хүүхдийн сувилахуйн тулгамдаж буй асуудлаар орчин үеийн нотолгоо, дүгнэлтэд үндэслэн санал дэвшүүлэх, шинэ технологи, сувилахуйн тусламжийн ололт дэвшлээр туршлага солилцон, санал, зөвлөмж боловсруулна.
2. Эх, хүүхдийн сувилахуйн тулгамдсан чиглэлээрх сургалтын үйл ажиллагаа
Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд ажиллаж буй сувилагч, эх баригч нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, тусламж үйлчилгээний чанар сайжруулах зорилгоор тулгамдсан сэдвүүдээр сургалт зохион байгуулж, 200 гаруй сувилагчдыг хамруулан зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Ионсей Их Сургуулийн Сувилахуйн сургуулийн хүндэт профессор, Сувилахуйн ухааны доктор И Вон Хи багш энэхүү арга хэмжээнд оролцохыг зэрэгцээ, “Эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд нийтлэг тавигддаг онош, сувилахуйн төвлөгөө” нийтлэг загвар сэдвээр, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш, сувилахуйн доктор Г.Ганхуяг “Сувилахуйн судалгааны тэргүүлэх чиглэл” сэдвээр тус тус зочин профессорын лекц танилцууллаа.
3. “СУВИЛАХУЙН – ИННАВОЦИ 2017” үзэсгэлэн
“Эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” сэдэвт үзэсгэлэнд 27 байгууллага оролцож, шинэ бүтээл, оновчтой саналаа танилцуулсан сургалт, өдөрлөгийг зохион байгуулж байна.
4. Хүндэтгэлийн үйл ажиллагаа
Хүндэтгэлийн арга хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэг, ЭХЭМҮТ, Нийслэлийн Амаржих газруудаас нийт 280 гаруй сувилагч, эх баригч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн нар төлөөлөгчөөр, Аймгийн эрүүл мэндийн газрын дарга, төв, тусгай мэргэжлийн эмнэлгийн дарга урилгаар оролцож байна.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, НҮБ-ын ХАС-ын төлөөлөл, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр нар оролцож баяр хүргэж, шилдэг сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтэн нарыг шагнаж урамшууллаа.
Олон улсын сувилагч, эх баригчийн өдрийг “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриан дор салбарын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлсэн цуврал үйл ажиллагааны АЧ ХОЛБОГДОЛ НЬ: Эрүүл мэндийн байгууллагуудын эх, хүүхдийн сувилахуй, эх барихуйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах олон талт арга хэмжээг танилцуулан, харилцан туршлага солилцож, эх хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээ ба нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Эрүүл мэндийн байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг олон нийтэд таниулж, сурталчилсан явдал юм.