Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Иргэд эрүүл мэнддээ анхаардаг болж байна


       Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Тариалан сумдын эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Тариалан суманд улсын эмнэлгээс гадна, хувийн эмнэлэг ажилладаг бөгөөд бүсийн сумууддаа үйлчилдэг учраас, хэвтэн эмчлүүлэгчид тасардаггүй байна. Тус эмнэлгийн дарга Л.Гэрэлхүү хэлэхдээ, Сүүлийн үед иргэд эрүүл мэнддээ харьцангуй анхаардаг болжээ, хэдийгээр нэмэлт төлбөр авдаг ч үйлчлүүлэгчдийн ачаалал буурахгүй байгаа. Манайх хувийн эмнэлэг учраас улсын эмнэлгээс хоёр дахин бага санхүүжилтийг даатгалаас авдаг, энэ ялгааг арилгаж өгвөл бидэнд илүү өсөж хөгжих боломж байна гэв.

       Эрүүл мэндийн сайд энэ ЗГ-ын үед нийт хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг өргөнөөр дэмжиж, ялангуяа эрүүл мэндийн даатгалаар санхүүжиж байгаа санхүүжилтийн төр, хувийн хэвшлийн хоорондын ялгааг арилгах тал дээр ихээхэн анхаарч ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Эхнээсээ хэрэгжээд явж байна. Тухайлбал, гемодиализийн тусламж үйлчилгээний зардлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хувийн эмнэлгүүдэд шууд өгдөг болсноор, иргэн үйлчлүүлэхдээ үнэ төлбөргүй үйлчилгээг авдаг болсон. Одоо өндөр өртөгтийн тусламж үйлчилгээг хувийн хэвшлүүдэд хэрэгслийн зардлуудыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас өгөөд явж байна. Ийнхүү иргэдээс гарах төлбөр тодорхой хэмжээнд багасч байгааг хэллээ.

      Эмч нарын хувьд Эрүүл мэндийн сайд нь анхан шатны тусламж үзүүлдэг сумандаа ирж бодит байдалтай танилцан ажиллаж байгаад талархаж, сайдын гаргасан тушаал, шийдвэрүүдийг хүлээн авч хэрэгжүүлж байгаагаа ярьж байлаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл