Эрүүл мэндийн Сайдын баталсан удирдамжийн дагуу ЭМЯ-ын Удирдлагууд 3 багт хуваагдан харъяа төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн ажил байдалтай танилцаж байна. Дэд сайд Л.Бямбасүрэн 5 сарын 1 нд ЭХЭМҮТ, ажилласан бол өнөөдөр ГССҮТ-д ажилан, эмч эмнэлгийн ажилчдын нэгдсэн хуралд оролцон, санал бодлоо хувалцлаа.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ, иргэд үйлчлүүлэгч нарт ээлтэй орчин бүрдүүлэх, хүлээгдлийг бууруулах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах талаар хийж буй ажил үйлчилгээтэй танилцсан мэдээллээ тусын төвийн эмч эмнэлгийн ажилчидад тайлагнаж, цаашид анхаарч ажиллах хэд хэдэн ажлуудад чиглэл өглөө. Энэ удаагийн дэд сайдын ажлын хэсэгт ТЗУГ-ын дарга Д.Оюунчимэг, Эм, үйлдвэрлэл технологийн газрын дарга Л.Мөнхтулга нар хамт ажиллалаа.