Өвөрхангай аймагт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна
Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээгаймгийн Засаг даргын тамгын газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв,өрхийн эрүүл мэндийн төв, Хөгжимт драмын театр, С вирүсийн эмийг худалдаалж буй 4 эмийн компаниудтай хамтран 2017 оны 05-р сарын 05-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг албан ёсоор нээж аймгийн Засаг дарга үг хэллээ. Тэрээр “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын бичиг баримтад тусгагдсан“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг аймгийн хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах шаардлага байгааг дурьдаад, хамгийн гол нь иргэдийн өөсрдийнх нь идэвхи оролцоо чухал гэдгийг онцоллоо.Мөн хөтөлбөрийн хүрээнд нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа амжиргаанытүвшин доогуур орлогтой иргэдийн эмчилгээний зардлыг шаардлагатай тохиолдолд орон нутгаас хариуцан ажиллах боломжийг ч олгох тухай таатай мэдээллийг дуулаглаа”.
Нээлтийн арга хэмжээнд ЭМГ-ын дарга Д.Шиваанүрдэв “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн танилцуулгыг хийж,БОЭТ-ийн дотор арьсны клиникийн Хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Ц.Дэлгэрбаяр “Хепатитийн В,С вирүсийн шалтгаантай элэгний үрэвсэл, хүндрэл орношилгоо, урьдчилан сэргийлэлт”, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга С.Дуламсүрэн “Хепатитийн В,С вирүсийн илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд эрүүл мэндийн даатгалаас олдгодог хөнглөлтийн тухай”зэрэг мэдээллийг тус тус өглөө. Мөн Нарийнтээл сумын 3-р багийн малчин н.Оюунсайхан өөрийн биед тохиолдсон С вирүсийн өвчлөл, эмчилгээний үр дүн, эрт илрүүлгийн ач холбогдлын талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр 8 өртөөнд С вирүсийн эрт илрүүлгийн шинжилгээний багийг ажиллуулж, 3 өртөөнд нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд зөвлөгөө өгч, 3 өртөөгөөр өрхийн эмч нар иргэдийн даралтыг үзэж зөвлөгөө өглөө. Мөн 1 өртөөнд биеийн жингийн индексийг тодорхойлж, “Монгол эм импекс концерн”, “Монос фарма трейд”, “Эм гоо”,“Азифарм”зэрэг эмийн 4 компани С вирүсийн эмчилгээнд хэрэглэгддэг эмийн танилцуулга, мэдээллийг өгч ажиллалаа.
Энэ өдөр 909 иргэн С вирүсийн оношилгоонд хамрагдсанаас 10,6% нь буюу 97 иргэнд С вирүс илэрсэн байна. 133 иргэн даралтаа хэмжүүлж, өрхийн эмчээс зөвлөгөө мэдээлэл авсан бол 135 хүний биеийн жингийн индексээ тодорхойлуулж, үүнээс 76,2% нь буюу 103 илүүдэл жинтэй байжээ. Нээлтийн арга хэмжээнд оролцсон иргэн бүрт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд хепатитийн “С” вирүсийн илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдах зураглал зөвлөлмжийг тарааж, энэ өдрийн үйл ажиллагааны мэдээллийг орон нутгийн телевиз, радиогоор сурталчиллаа.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 40-65, 2018 онд 15-39 насны иргэдийг тус тус хамруулан оношилгоо, эмчилгээг хийж, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон байна.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлт УВС аймагт боллоо
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн нийгмийн даатгал, Нэгдсэн эмнэлэг, Дунцагаан, Бат-Үржихүй, Элбэг-Өгөөж, Мөнхбишрэлт ӨЭМТ-үүд, Оргил 1, Монос – УБ, Өгөөмөр – Аминдэм, Төвэмийнсан, “Гэгээнбулаг” эмнэлгүүд оролцож хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор иргэдэд цогц мэдээлэл, мэдлэгийг олгох ажлыг зохион байгуулж, С вирусын шинжилгээг үнэ төлбөргүй хийж үйлчиллээ.