Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Булган аймагт ажиллаж "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аяныг эхлүүлж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачлан хэрэгжүүлж буй "Хавдаргүй Булганчууд" хөтөлбөрийн нээлтэд оролцон, тус аймгийн иргэдтэй уулзлаа.
Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нараар ахлуулсан нийт 33 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан тус аймгийн урд, хойд хэсгийн сумдад хуваагдан ажиллаж, элэгний хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсрол олгохоор аян замдаа гарсан юм. Нээлтэд нийт 220 гаруй иргэд оролцсон байна.
Үүний дараа Эрүүл мэндийн сайд болон холбогдох албаны хүмүүс Орхон аймагт ажиллахаар хөдөллөө.