Нийгмийн эрүүл мэндийг дэмжих зорилготой Монголын эрдэмтэн судлаачдын тарималжуулан гаргасан мод, ургамлыг тарьж суулгах “Эрүүл ногоон төгөл аян”-д Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нэгдэж өнөөдөр ЭХЭМҮТ-ийн хашаанд 400 гаруй мод тарилаа.
Тэрээр хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд байгаль орчны өөрчлөлтийн улмаас хуурайшилт, цөлжилт ихээр бий болж, энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хотжилтын өвчнүүдийг бий болгож байна. Бид шинжлэх ухаан технологийн сангийн санаачлагаар хэрэгжүүлж байгаа “Эрүүл ногоон төгөл аян”-д нэгдэн эрдэмтдийнхээ бүтээлээр эх орноо моджуулахыг дэмжин ажиллаж байгаагаа хэлэхэд таатай байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажил маань Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн харилцан уялдааг хангаж, технологи, инновацийг хөгжүүлж, шинжлэх ухаан, технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх эрдэмтдийн бүээлийг дэмжиж байгаагаараа онцлогтой юм гэв.