Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Анагаахын эмэгтэй эрдэмтэд чуулж байна


    “Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд анагаахын эмэгтэй эрдэмтдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар хуралд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, НҮБ-ын ХАС-ийн Суурин төлөөлөгч Наоми Китахара, НҮБ-ын ХС-ийн Суурин төлөөлөгч Роберто Бенес, ДЭМБ-ын  Суурин төлөөлөгч Др. Су Нюнт У тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.

      Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Анагаахын эмэгтэй эрдэмтэд анхдугаар чуулганаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсон “Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь”  уриан дор зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, зөв зүйтэй арга хэмжээ болж байна.

    Монгол Улсын Засгийн газраас 2017 онд Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Эдгээр бодлого, хөтөлбөрийг хэрэгжсүүлснээр халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа сайжирч, халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, тандалт, хариу арга хэмжээний тогтолцоо үндэсний хэмжээнд бий болж байгаа хэдий ч тулгамдсан асуудал байсаар байгаа юм. Тиймээс эрдэмтэд Та бүхэн энэхүү асуудалд анхаарлаа хандуулан өөрсдийн оюун ухаанаа уралдуулж бид бүхэнтэй хамтран ажиллах гэж байгаад ЭМЯ талархан хүлээж авч байна хэмээн цохон тэмдэглэлээ.

   2016 онд  улсын хэмжээнд 28 төрлийн нийт 69663 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэнээс бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) - ын тохиолдол 14964 бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 21.5 хувийг эзэлж, халдварт өвчний шалтгаант өвчлөлийн хоёрдугаарт бичигдэж байна. Нийт өвчлөлийн 29.2 хувийг заг хүйтэн, 41.4 хувийг тэмбүү, 29.2 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ-ийн халдвар, харин өвчлөгсдийн 42 хувийг 15-24 насны залуучууд тус тус эзэлж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл