П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийнүүдний өмнөх хэсгийн 818 м.квталбайн тохижилтын ажил дуусч, холбогдох албаныхан өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын ЕрөнхийменежерТ.Гантөмөр, БГД болон УГТЭ-ийн удирдлагууд, эмч ажилчид мөн эмчлүүлэгч, иргэд үйлчлүүлэгчдийн төлөөллүүд оролцлоо.
Энэүеэр УБ хотын дарга С.Батболд “Тус эмнэлгийн хамт олны санал санаачилгыг хүлээн авч энэхүү тохижилтын ажлыг богино хугацаанд гүйцэтгэн өнөөдөр хүлээлгэн өгч байна. Бид14 хоногийн өмнө энэ хэсгийн тохижилтын ажилтай танилцаад явсан. Өнөөдөр бэлэн болоод нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Шастины нэрэмжит улсынУлсын Гуравдугаар Төв эмнэлэг бол нийслэлчүүд төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд ирж үйлчлүүлдэг үндэсний хэмжээний лавлагаа төв эмнэлэг юм.
Өнгөрсөноны аравдугаарсард бид тус эмнэлгийн олон жил шат шатны байгууллагад асуудлаа тавьж шийдвэрлүүлж чадаагүй байсан автомашины зогсоолын асуудлыг бүрэн шийдвэрлэж, өнөөдөртусэмнэлгээрүйлчлүүлж буй иргэдийн зогсоолтой холбоотой бухимдал, хүндрэл,чирэгдэл бүрэн арилсан байна. Өнөөдрийн энэ тохижилтын ажил Улаанбаатар хотын 2017 оныхаврынхоттохижилтынажлын хамгийнэхнийхнь учраас бид ийнхүү ач холбогдол өгч 10 хоногийн хугацаанд үндэсний төв эмнэлгийн нүүр царайг илэрхийлэхүйц тохижилттой ногоон байгууламж, явган хүний зорчих хэсэг, гэрэлтүүлэг, үйлчлүүлэгчдийн амрах хэсэг бүхий иж бүрэн тохижилттой бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгээд байна.
Бид 2017 ондэмнэлэг болон сургууль, цэцэрлэгийн гаднах тохижилтод анхаарч ажиллана. Бидний дараагийн тохижуулах газар бол Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг байх болно” гэв.
Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн захиргаа, хамт олон тус эмнэлгээр үйлчлүүлж буй мянга, мянган эмчлүүлэгч, иргэд үйлчлүүлэгчдийн өмнөөс УБ хотын нийт удирдлагууд болон Нийслэлийн ЗАА-ны хамт олон, гүйцэтгэгч байгууллагын хамт олонд ажлын амжилт хүсч, гүн талархал илэрхийлж байна.