Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

4722 гаруй нэрийн эм бүртгэгдээд байна


Монгол Улсад худалдаалагдаж байгаа эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой юм. Эмийг Монгол Улсад бүртгэх үйл ажиллагаа 1994 оноос эхэлсэн ба одоогоор 4722 гаруй нэрийн эм бүртгэгдээд байна. Эмийг бүртгүүлэхдээ зохих журмын дагуу эмийн бүртгэлийн бичиг баримтуудыг бүрдүүлж Хүний эмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсний дараа Эмийн бүртгэлийн гэрчилгээ олгон цахим мэдээний сан буюу Лайсмед програмд бүртгэдэг.

Эмийн бүртгэлийг цахимжуулах ажил 2006 оноос эхэлсэн бөгөөд шинэчлэн сайжруулах ажил нь 2015 оноос үе шаттайгаар хийгдсэн. Лайсмед програм шинэчлэгдснээр эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын бүртгэлийн үйл ажиллагаа боловсронгуй болж бүртгэлийн явцыг хянах боломжтой болсон ба биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын бүртгэлийн мэдээний сан шинээр бий болох юм. Мөн эм, эмийн түүхий эдийн экспорт, импортын лиценз хүсэх үйл ажиллагаа илүү боловсронгуй болж байна. Харин иргэд Монгол Улсад бүртгэлтэй эмийн мэдээллийг хүссэн үедээ харж хуурамч эм худалдан авч амь нас эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэх боломжтой юм. Мөн эмийн баталгаажсан хэрэглэх зааврын мэдээлэлийг авах боломжтой юм

Холбоотой мэдээ, мэдээлэл