Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хачгаар дамжих халдварын талаар зайн сургалтыг зохион байгууллаа


   Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хачгаар дамжих халдварын улиралчлалтай холбоотойгоор “Хачгаар дамжих халдварын нөхцөл байдал, сэргийлэх, хариу арга хэмжээ” сэдэвт телемедициний зайн сургалт зохион байгууллаа. Зайн сургалтаар ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд “Хачгаар дамжих халдварын өнөөгийн төлөв байдал”, “Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын төлөв байдал”, “Хачгаар дамжих халдварын лабораторийн оношолгоо”, “Зоонозын шалтгаант үйл явдлын мэдээ, мэдээллийн урсгал” зэрэг сэдвүүдээр мэдээлэл өглөө.

Тус зайн сургалтанд 21 аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, нэгдсэн эмнэлэг, 14 аймаг, нийслэлийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтын төгсгөлд сургалтанд хамрагдаж буй орон нутгийн ЭМГ болон ЗӨСТ-үүдийн эмч, мэргэжилтнүүдийн асуултанд хариулт өгч, саналаа солилцов.

Холбоотой мэдээ, мэдээлэл