Анх 1979 оноос УНТЭ Эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулж ирсэн. Жил ирэх тусам эрдмийн бүтээлийн чанар дээшлэн дэлхийн хэмжээнд анагаах ухааны суурь судалгааг Монгол Улсдаа эрчимтэй хөгжүүлж байна. Ингэснээр шинэ эмчилгээ, технологи үйлчлүүлэгч бүрт хүрэх боломжтой болгохыг эрхэм зорилго болгон нотолгоонд суурилсан судалгааг хийдэг болж байгаа юм.
Эмнэлзүй, Чанарын албаны дарга Т.Болормаа Эрдэм шинжилгээний 38 дахь хуралдааныг нээж хэлсэн үгэндээ хуралдаанд нийт 40 бүтээл ирснээс 38 нь “Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын сэтгүүл”-ийн шинэ оны шинэхэн дугаарт нийтлэгдэж буйг онцлоод 14-н бүтээлийн илтгэлийг амаар хэлэлцэх болсон гэлээ.
Хурлын шүүгчээр АШУҮИС-ийн НЭМ-ийн багш, АУ-ны доктор Л. Ундрам, П.Н.Шастины нэрэмжилт Улсын 3-р төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн профессор, зөвлөх зэргийн эмч, АУ-ны доктор Ц. Бадамсэд, АШУҮИС-иийн Шинжлэх Ухаан Технологийн төвийн Цөм лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор Ц. Билэгтсайхан нар ажиллаа.
1-р байрт 44, 6 оноогоор ЦЭСЧШСТ-ийн Т. Саруул, Б. Хишигжаргал, А. Болор, Р.Оюунчимэг, Н. Мөнх-Эрдэнэ, Д.Саруултуяа, Н. Оюундэлгэр, А. Отгонбат нарын “Нянгийн халдвар илэрсэн өвчтөний оношлогооны зарим үзүүлэлтүүдийн хамаарал”,
2-р байрт 43,3 оноогоор МЭСТ-ийн Э.Энхболд, Ч. Мөнхзаяа, Э.Энхсайхан нарын “Оптикомиелиттэй өвчтөнд плазмаферез ба стериод эмчилгээг хавсарч хэрэглэсэн тохиолдол”
3-р байрт 40,6 оноогоор Ц.Амаржаргал, Б.Даваабаатар, Д.Баярсайхан нарын “Эмнэлгийн тусламж үйлчилгээний үр ашгийн үнэлгээ” гэсэн сэдвээр эхний 3 байранд шалгарлаа.
Дурьдахгүй байхын аргагүй олон чадварлаг судлагаа байлаа.
4-р байрт 39,6 оноогоор ГЭТ-ийнН.Одонтунгалаг, Б.Болормаа, Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр, Д.Ариунзул, О.Баярмаа нарын “Элэгний С вирүсийн эсрэг эмийн эмчилгээний үр дүн”
5, 6-р байранд 39 оноогоор ХҮСҮТ-ийн Б.Түвшинжаргал, О.Чойдог, С. Дашцогт, Н.Энхтайван, М.Отгонбаяр нарын “Нэг болон хоёр өвдөгний үе солих мэс заслын үр дүнгийн харьцуулсан судалгаа”, П. Хулан, Д. Нарантөгөлдөр, Г. Наран, Д. Баян-Өндөр,
Г. Ганболд, Ж. Саранцэцэг нарын “Бөөрний доноруудын түүдгэнцрийн шүүлтийн хурдыг
креатинин, цистатин C (Cys C)-д суурилсан 6 томъёогоор харьцуулан 2 жилийн хугацаанд тооцоолсон байдал” нарын илтгэлүүд орлоо.
Илтгэл бүхний цаана хүн ардынхаа эрүүл энхийн төлөө гэсэн чин сэтгэл орших эрдэмтэн профессоруудын дараа дараагийн бүтээл “Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын сэтгүүл”-ийн шинэ дугаарын эзэд байх болно.