Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭХЭМҮТ-ийн эмч нарр Өвөрхангай, Баян-Өлгий аймагт ажиллав


Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6/715 албан тоот бичгийн дагуу "Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаан, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой хүчин зүйлс"-ийг судлах ажлын хүрээнд Нярай судлалын тасгийн зөвлөх эмч С. Энхтуяа, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Энхтайван нар Өвөрхангай, Баян-Өлгий аймагт ажиллав.

 Уг ажлын хүрээнд ЭХЭМҮТ-ийн эмч нар Өвөрхангай, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, бусад холбогдох албан тушаалтан, эмч, мэргэжилтэн нартай уулзаж, судалгааны ажлын зорилгыг танилцуулан, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэлд нөлөөлж буй нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал, хүний нөөц, багаж тоног төхөөрөмжийн хангамжтай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллав.

Холбоотой мэдээ, мэдээлэл