Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Түргэн тусламжийн 8 автомашиныг хүлээлгэн өглөө.


Энэ амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах бөгөөд өнөөдөр тус аймгуудад нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн 8 автомашиныг хүлээлгэн өглөө.


Тэрээр хэлэхдээ, 2017 оны төсөвт нийт сумдын 60 орчим хувьд парк шинэчлэл хийхээр тусгасан байгаа. Түүнийхээ эхний ээлжийн машинуудыг өнөөдөр Наран ургах зүгт байдаг Өмнөговь аймгаас эхэлж байгаадаа баяртай байна. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт нэн тулгамдаж байгаа асуудал бол яах аргагүй түргэн тусламжийн автомашин байдаг. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Засгийн газар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж нийтдээ 159 автомашины санхүүжилтийг суулгаж өгсөн. Энэ бүхнийг шийдвэрлэж өгсөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон хамтран ажилласан бусад бүх хүмүүстээ баярласнаа илэрхийлж байна. Энэ 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дээрх сумд эмнэлгийн түргэн тусламжийн шинэ автомашинтай болно гэв.


Өнөөдөр Өмнгөговь аймгийн 4 сум /алслагдсан Хайрхан багт/, Дундговь аймгийн 4 суманд орон нутгийн бартаа ихтэй замыг туулах чадвар сайтай фургон автомашинуудыг Эрүүл мэндийн сайдын багцаас өгч байгаа юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл